"Өөрийн эзэмшлийн өндөр шилэн барилга байгууламжид шувууны дүрс бүхий стикер наалт байршуулахыг хүсье"
Нүүдлийн болон суурин шувуудын шилжилт хөдөлгөөний замын аюулгүй байдлыг хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр шилэн фасадтай барилга байгууламжуудад шувуу мөргөх эрсдэлийг бууруулах зорилгоор махчин шувууны дүрс бүхий стикер байршуулах (наах) ажлыг зохион байгуулдаг. Энэ нь өндөр барилга мөргөж гэмтэхээс урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ.
Хот суурин орчимд амьдардаг шувууд шилэн гадаргууг саад гэж ялгаж харахгүйгээс үүдэн өндөр шилэн барилга мөргөж хорогдох тохиолдол цөөнгүй бүртгэгддэг байна. Үүнээс үүдэн төв суурин газарт зэрлэг амьтнаас халдварт өвчин тархах, шувуудын зүй бус хорогдол гардаг.
"Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшлийн барилга байгууламжид махчин шувууны дүрс бүхий стикер наалтыг байршуулж, хамтран ажиллахыг хүсье. Ингэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллахыг анхаарна уу" хэмээн Нийслэлийн Байгаль Орчны Газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

