Жагсаалын улмаас хаагдаад байсан Оюу толгой үйлдвэрийн баяжмалын экспортын цуваа хэвийн явж эхэлжээ
Баяжмалын экспортын цуваа хэвийн явж эхэлсэн талаар Оюу толгой үйлдвэрээс мэдээллээ.
Оюутолгойн уурхайгаас зэсийн баяжмал тээвэрлэдэг замыг өчигдөр 09:00 цаг орчмоос эхлэн "Эрс Шинэчлэл Хөдөлгөөн"-ий нэр бүхий иргэд хаагаад байсан юм.
Хэрэв хуваарьт баяжмал тээвэрлэлт зогсож, экспорт тасалдах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрвэл экспорт саатсан нэг долоо хоног тутамд улсын төсөвт ойролцоогоор 35 тэрбум төгрөгийн татварын орлого, тэр дундаа 21 тэрбум төгрөгийн АМНАТ тасалдах эрсдэлтэй байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

