Газрын дуудлага худалдаагаар гурван байршилд ялагч тодорч, нийслэлийн төсөвт ₮156.6 саяыг төвлөрүүлэхээр болов

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 8 цаг 38 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэл хотын 13 байршилд газрын цахим дуудлага худалдааг өчигдөр зохион байгуулав.

Эдгээр 13 байршилд 11 иргэн, хуулийн этгээдээс оролцох хүсэлт ирүүлсэн бөгөөд 3 байршилд ялагч тодорч, нийслэлийн төсөвт 156.6 сая төгрөг төвлөрүүлэхээр болжээ.

Дуудлага худалдаагаар зарсан газруудын байршил:

Холбоо, мэдээлэл дамжуулах, хүлээн авах станцын зориулалтаар:

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Шар хоолой явах зам дагуу 0.01 га

Барилгын материал үйлдвэрлэлийн зориулалтаар:

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Морингийн даваа орчим 0.2 га

Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар:

Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Хадат орчим 0.2 газрыг худалдсан болохыг холбогдох албаныхан мэдээллээ.

Үүнээс 20 гаруй хоногийн өмнө найман байршлын газрыг 8 тэрбум 771 сая төгрөгөөр заржээ.