Ж.Энхбаяр: Шатахууны үнийг 200 төгрөгөөр хөнгөлөх бололцоотой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Энэ үеэр газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр дараах байдлаар товч танилцуулав.
Тэрбээр "Ойрх Дорнодод болж байгаа үйл явдалтай холбоотойгоор газрын тос, хийн бүтээгдэхүүний үнэ огцом өссөн.
57 ам.доллар байсан нэг баррель нефть өнөөдөр 112 ам.долларт хүрсэн. Үүнтэй холбоотойгоор шатахууны үнэ нэмэгдэх нь тодорхой боллоо. Бид сая Үнэ зохицуулах зөвлөлтэй зөвлөлдөж байж дизель түлшинд литр тутам 300 төгрөгийн нэмэлт хийсэн.
Нийтдээ 1,500 орчим төгрөгөөр үнэ өссөн. Үнийн өсөлтийг аль болох эдийн засагтаа шингээж газардуулах, инфляцад нөлөөлөхгүй байх талаас нь бодлогын арга хэмжээ авч байгаа юм.
Тэр хүрээндээ нефтийн бүтээгдэхүүний гаалийн таван хувийн татварыг яаралтай журмаар оруулж тэглүүлье. Ингэснээр шатахууны үнийг 200 төгрөгөөр хөнгөлж, хямдрал үүсэх бололцоотой буюу үнийн өсөлтийг зөөлрүүлэх арга хэмжээ авч байна.
Засгийн газраас эдийн засаг, төсвийн хүндрэл үүссэн нөхцөлд авах хариу арга хэмжээнийхээ төлөвлөгөөг боловсруулаад бэлдсэн, өргөн барихад бэлэн болсон. Шинэ ерөнхий сайд батлагдахаар танилцуулж, яаралтай авах арга хэмжээний төсөл УИХ-д орж ирнэ. Тэр хүрээнд нийгэм, эдийн засаг төсвийг хамарсан бодлогын яаралтай зохицуулалтын арга хэмжээг авах ёстой" гэлээ.
ШУУД:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
