ФОТО: Н.Учралыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Улсын Их Хурал(УИХ)-ын хаврын нэгдсэн чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан боллоо.
Хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, ирц нь бүртгэгдсэн 101 гишүүний 81 нь буюу 80.2 хувь нь дэмжив.
УИХ-ын дарга асан Н.Учрал "УИХ-ын эрхэм гишүүд та бүхэндээ төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох эрх мэдлийг удирдах өндөр хариуцлагатай албанд итгэж, дэмжиж, ажиллуулсанд талархаж байна.
Хэдий богино хугацаа ч парламентын дархлааг бэхжүүлэх, парламентын үйл ажиллагааг илүү дэвшилтэт технологи ашиглах, шилжилтүүдийг хийхэд анхаарч ажиллалаа" хэмээн хэлэв.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!












