ФОТО: Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлөхийг ТББХ-ны гишүүд 100 хувь дэмжлээ
Төрийн Байгуулалтын Байнгын Хороо(ТББХ)-ны гуравдугаар сарын 30-ны хуралдаан эхэллээ.
Уг хуралдаанаар Улсын Их Хурал(УИХ)-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон тул тэрбээр одоогийн албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр хүсэлтээ өгөөд байгаа юм.
Түүний хүсэлтийг ТББХ-ны хуралд оролцсон 20 гишүүний 85 хувь нь дэмжсэн ч протоколд 100 хувь дэмжсэн гэж тэмдэглүүлэхээр болов.
Дараагийн шинэ дарга томилогдох хүртэл хугацаанд УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын даргын албан үүргийг гүйцэтгэх юм.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!















