Уншиж байна ...

Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувь өсөхөд ХАА, үйлдвэрлэл, барилгын салбар голлон нөлөөлжээ

Г.Мөрөн, iKon.mn
1 цаг 29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өссөн гэж Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос өнөөдөр мэдээллээ.

Үйлдвэрлэлийн аргаар тооцсон Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ) 2025 онд 89.9 их наяд төгрөг болсон байна. Үүнийг 2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцвол 34.3 их наяд төгрөг болох бөгөөд энэ нь өмнөх жилээсээ 2.2 их наяд төгрөг буюу 6.8 хувиар нэмэгдсэнийг илтгэж буй.

Уг өсөлтөд

  • хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 33.2 хувь буюу 917.8 тэрбум төгрөгөөр,
  • үйлдвэрлэл, барилгын салбарынх 11.4 хувь буюу 482.8 тэрбум төгрөгөөр,
  • уул уурхай, олборлолт 10.6 хувь буюу 453.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

График, ДНБ, их наяд төгрөгөөр, жилээр

зураг