Уншиж байна ...

Эдийн засаг 2025 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өсөхөд хөдөө аж ахуйн салбар голлон нөлөөлжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
Өчигдөр 15 цаг 13 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын эдийн засаг (урьдчилсан гүйцэтгэлээр, 2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2025 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өссөн талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

2025 оны нэгдүгээр сард эдийн засгийн өсөлт 2.4 хувьд хүрсэн хэдий ч хөдөө аж ахуйн салбарын эерэг нөлөөгөөр эдийн засгийн өсөлт нэмэгдсэн аж.

Эдийн засгийн өөрчлөлтийг хэмжих ДНБ (урьдчилсан гүйцэтгэлээр, үйлдвэрлэлийн аргаар, 2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2025 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өсөхөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 34.6 хувь, үйлдвэрлэл, барилгын салбарынх 10.1 хувиар өссөн нь голлон нөлөөлөв.

зураг
 

Үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 2024 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 10.6 хувь, 2025 оны эхний 11 сард 1.9 хувиар өсжээ. Бүтээгдэхүүний цэвэр татвар 2024 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 12.0 хувиар өсөж байсан бол 2025 оны эхний 11 сард 0.9 хувиар буурсан байна.

Эдийн засгийн өсөлт 2025 оны эхний 11 сард 6.4 хувиар өссөний 3.2 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, 1.2 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 1.2 нэгж хувийг үйлдвэрлэл, барилгын салбар, 1.0 нэгж хувийг үйлчилгээний салбар, -0.1 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.

зураг