БНСУ-д 60,008 монгол иргэн оршин сууж байгаагийн 13,194 нь оюутны визтэй байна
БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны мэдээгээр 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар БНСУ-д Монгол Улсын 60,008 иргэн оршин сууж байна.
Үүний
- Эрэгтэй 27,124,
- Эмэгтэй 32,884 байна.
Визийн ангиллын тухайд
- C-3 ангиллын богино хугацааны аялал, жуулчлалын визтэй 15,912,
- D-2 ангиллын оюутны визтэй 13,194,
- D-4 ангиллын хэлний бэлтгэлийн визтэй 6,671,
- F-3 ангиллын гэр бүлийн дагалдан визтэй 4,665,
- E-9 ангиллын мэргэжлийн бус ажиллах хүчин визтэй 3,850 иргэн байгаа юм.
Тодруулбал
- C-3 ангиллын визтэй 9,807 иргэн буюу 66.8 хувь
- E-9 ангиллын визтэй 1,405 иргэн буюу 9.5 хувь,
- D-2 ангиллын визтэй 691 иргэн буюу 4.9 хувь,
- D-4 ангиллын визтэй 720 иргэн буюу 4.7 хувь.
БНСУ-д зорчсон Монгол Улсын иргэдийн тоо:
- 2024 онд 150,201,
- 2025 онд 176,080 - 17.2 хувиар өссөн
- 2026 оны 1 дүгээр сард 17,129 иргэн,
Иргэд Та бүхэн БНСУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, хэтрүүлэхгүй байх, хууль тогтоомж, дүрмийг нь дагаж мөрдөх, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай аялахыг БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас уриалж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
