Таны хүүхэд 10–15 настай бол улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад заавал хамруулаарай
Хэрвээ таны хүүхэд 10–15 настай (2011.01.01 – 2016.12.31 хооронд төрсөн) бол улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад заавал хамруулахыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.
Учир нь энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж, өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэлтэй байдаг байна. Түүнчлэн одоогийн байдлаар улаанбурханы батлагдсан тохиолдлуудын ихэнх нь 10-14 насныхан байгаа аж.
Дархлаажуулалт хийх хугацаа:
- 2026 оны 01 дүгээр сарын 26-наас
- 2026 оны 02 дугаар сарын 16 хүртэл
Хаана?
- Төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль
- Сум, өрхийн эрүүл мэндийн төв
- Салбар амбулатори
- Дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет
Хэрэглэж буй вакцин нь
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Серум Институт”-д үйлдвэрлэгдсэн, GMP, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аюулгүй, чанарын баталгаатай вакцин юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
