Уншиж байна ...

355 хоногийн хугацаанд Монгол Улсад улаанбурхан өвчний 14,123 тохиолдол бүртгэгдэж, 13 нь нас баржээ

Г.Мөрөн, iKon.mn
1 цаг 47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад улаанбурхан өвчин зөөвөрлөгдөн бүртгэгдсэнээс хойш дэгдэлт 355 дахь өдрөө үргэлжилж байгааг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ) мэдээлэв.

Энэ хугацаанд 14,123 тохиолдол батлагдсанаас 11,517 нь нийслэлд, 2,601 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн нас баралт 13 болсон байна. 

Одоогоор уг өвчний улмаас 81 хүн эмнэлэгт, есөн хүн гэрээр эмчлүүлж байгаа юм. Улаанбурханы батлагдсан тохиолдлуудын ихэнх нь 10-14 насныхан байгаа тул энэ насныхныг нэмэлтээр дархлаажуулж байна.

Иймд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд сургууль дээрээ, хэрэв сургууль дээрээ хийлгэж амжаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвдөө улаанбурхан, улаануудын эсрэг вакцин хийлгэх боломжтой.

зураг