Уншиж байна ...

Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна

Д.Янжиндулам, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилго бүхий II Компакт гэрээг байгуулаад буй. Ингэснээр “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийг таван жилийн хугацаанд буюу 2021-2026 онд хэрэгжүүлж байгаа юм.

Нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл” ирэх гуравдугаар сарын 31-нд хэрэгжиж дуусна. 

Төслийн хүрээнд:

  • Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах
  • Хаягдал усыг дахин боловсруулах
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл гэсэн харилцан уялдаа бүхий төслүүд хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл нь Монгол Улсад хот суурин газрыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, Туул голд нийлүүлэгдэх саарал усны хэмжээг багасгана хэмээн Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.