Уншиж байна ...

Авто замын эгнээ байр буруу эзлэх болон зогсох шугам давах зөрчил 50 гаруй хувиар буурчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас давах, эгнээ байр буруу эзлэх, явган хүний гарц дээр зогсох зэрэг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил эзэлдэг байна. Эдгээр зөрчлийг бүрэн илрүүлж, улмаар бууруулахын тулд ухаалаг камерын системийг нэвтрүүлж, зөрчлийг илрүүлж, зөрчлийн талаарх сануулах мессэжийг жолооч нарт хүргүүлж эхэлсэн. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцогчдын соёл дээшилж, өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурчээ.

Тодруулбал эгнээ байр буруу эзлэх зөрчил 58.1 хувь, зогсох шугам давах зөрчил 50.4 хувиар буурсан байна.

Түүнчлэн уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ.

Өнгөрсөн онд Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц дээр хиймэл оюун ухаанд суурилсан 2,606 хяналтын камерыг суурилуулсан билээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтэс