Энэ долоо хоногийн Мягмар гарагт (2026.01.20) Дулааны IV цахилгаан станцын зуухны гадаргууд гэмтэл гарч, цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орсон.
Иймд тодорхой байршлуудад Диспетчерийн үндэсний төвөөс эрчим хүчний хязгаарлалт хийж эхэлсэн талаар Эрчим хүчний яамнаас мэдээлж байв.
Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх дөрөв хоногийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 1-2 цагийн хугацаатай цахилгаан хязгаарласаар байгаа юм.
Хүйтний эрч -30 градус хүрч байгаа энэ үед гэртээ гэрэлгүй сууж байгаа нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулсаар байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!