Уншиж байна ...

Сүүлийн 9 жилд хар тамхины хэрэгт холбогдогчдын 4% нь 13-17 насныхан байна

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 5 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ЦЕГ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчил, хууль бус эргэлтийг хязгаарлах, хууль бус эргэлттэй тэмцэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. 

Хар тамхитай тэмцэх албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Ж.Төмөрбат дараах мэдээллийг өгөв. 

Ирэх таван жилд энэ төрлийн гэмт хэрэг 7-20 хүртэл хувиар, зөрчлийн хэрэг 25-49 хувиар өсөх магадлалтай байна

  • Сүүлийн 9 жилд энэ төрлийн нийт 2,422 холбогдогчтой 2,100 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Үүнээс 1,749 нь нийслэлд, 361 нь орон нутагт бүртгэгджээ. Нийт илрүүлсэн гэмт хэргүүдээс 510,579 хүний нэг хүний хэрэглээ бүхий хууль бус эргэлтийн бодисыг хурааж авсан байна. 

 Ирэх таван жилд энэ төрлийн гэмт хэрэг 7-20 хүртэл хувиар, холбогдогчийн тоо 5-15 хувь хүртэл өсөх магадлалтай байгаа аж. Хуваагдсан мансууруулах бодисын сэтгэцэд нөлөөлөх бодисын хэмжээ 10-40 хүртэл хувиар огцом нэмэгдэх эрсдэлийг судалгаагаар тогтоосон байна. 

  • Зөрчлийн хувьд сүүлийн 9 жилд нийт 1,976 холбогдогчтой 2,000 зөрчил бүртгэгдсэнээс хүйсээр нь харвал 83.8 хувь нь эрэгтэй, 16.2 хувь нь эмэгтэй байна. Нийслэлд 1,738, орон нутагт 222 зөрчил бүртгэгджээ. 

Ирэх таван жилд энэ төрлийн зөрчлийн хэрэг 25-49 хувиар огцом өсөж холбогдогч нь 25-40 хүртэл хувиар өсөх магадлалтай байгаа аж. 

Сүүлийн 9 жилд бүртгэгдсэн 2,397 холбогдогчийн боловсрол, нийгмийн байдал 

Насны байдлаар нь харвал нийт холбогдогчийн 4.4 хувь нь 13-17 насныхан, 50.3 хувь нь 18-25 насныхан, 35.9 хувь нь 26-35 насныхан, 9.2 хувь нь 36-аас дээш насныхан эзэлж байгаа аж. Үүнээс эрэгтэй нь 90.4 хувийг, эмэгтэй нь 9.5 хувийг эзэлж байна. 

Түүнчлэн 60.4 хувь нь бүрэн дунд боловсролтой. 1,436 нь ажилгүй иргэд байна. Энэ төрлийн гэмт хэрэг нийгмийн давхарга хамаагүй, бүх давхаргад хэрэглэдэг болсон байна гэдгийг цагдаагийн байгууллагаас онцлов. 

зураг
 
ЦЕГ