Уншиж байна ...

Шархад орчимд тоосонцрын бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр өнөөдөр өглөөний 09:00 цагт Улаанбаатар хотод -33 хэмийн хүйтэн байлаа.

Харин 11:00 цагийн байдлаар нийслэл хотын ихэнх хэсэгт агаар бохирдолтой байна.

Тодруулбал Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Шархад орчимд агаарын бохирдол маш их буюу PM 2.5 тоосонцрын хэмжээ/6,208/ хамгийн өндөр байгаа бол Дамбадаржаа, Хайлааст, Яармаг, Нисэх, МҮОНРТ, Баруун дөрвөн зам, Бөхийн өргөө, 100 айл, Цахилгаан станц, Ургах наран, I хороолол, Налайхад бохирдолтой байгааг agaar.mn харууллаа.

Агаар бохирдуулагч бодисууд нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тул амны хаалт зүүхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг. Тухайлбал тоос нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй байна
зураг
 
зураг
 

Мишээл экспо, 5 буудал, Богд хааны ордон музейн орчимд агаар цэвэр, хэвийн байна.

зураг
 

Өчигдөр/2026.01.19/ PM10, РМ2.5 тоосонцор нь 17-164 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэг Хайлааст орчим 164 мкг/м3 буюу АЧС-аас 4.3 дахин их байжээ.