Уншиж байна ...

Нүхтийн ам руу нийтийн тээврийн автобус явдаг болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 48 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн тээврийн автобусны Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ.

НТБГ-аас мэдээлснээр Хан-Уул дүүргийн 3, 8 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлтийг хангах зорилгоор Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээсэн бол Х:11 “Давааны Зөрлөг-5 шар" чиглэлийн замналд "Монгол наадам цогцолбор” урд, хойд зогсоолыг нэмжээ.

Түүнчлэн Ч:42 "Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан" чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Ч:42 "Сүлжмэл-Нарны гүүр-Танктай хөшөө-Зайсан" болгож өөрчилсөн байна.

Эдгээр чиглэлийн өөрчлөлтийг энэ сарын 20-ноос мөрдөж эхэлжээ.

зураг
 
зураг
 
зураг