Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-наас өнөөдөр шатахууны нийлүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "БНХАУ-тай 2025 оны арваннэгдүгээр сард нийлүүлэлтийн гэрээ байгуулсны дагуу аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ татан оруулж ирсэн.
Дизель түлшний хангалт ерөнхийдөө хэвийн болсон. АИ92 дээр манайх 31,000 гаруй тоннын дутагдалтай явж байгаа тул нөөц үүсэхгүй, хомсдол бий болж байна.
Цаашид татан авалтаа сайжруулахын тулд Сингапурын хөрөнгийн бирж дээр үнэ буурч байгаатай холбоотойгоор Солонгос, Малайз зэрэг бусад улсаас авах боломж бүрдэж байгаа" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!