ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/10-НД НИЙТЛЭГДСЭН
"Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг АТГ баривчилжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
"Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүү Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас баривчилсан байна.
Түүнийг төрийн өмчит компанийн оффисыг хууль бусаар худалдан авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Харин АТГ-аас энэ талаар тодруулахад "Э.Ганхүүг 48 цагийн хугацаатай баривчилсан. Ямар үндэслэлээр баривчилсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Э.Ганхүү нь 2024 онд тус албан тушаалд томилогджээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
