Уншиж байна ...

Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш орой асаана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинэ жилийн баярыг угтан төв талбайн сүлд модыг засаж дуусжээ.

Уг сүлд мод нь 22 метр өндөртэй, 12 диаметр өргөнтэй, 800 орчим шилмүүстэй байна. Сүлд модыг 2,000 цэгэн гэрэл, биет тоглоомоор чимэглэжээ. 2017 оноос хойш 22 метрийн өндөр сүлд модыг ашиглаж байгаа аж.

Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш буюу арванхоёрдугаар сарын 10-ны 19:00 цагт асаах юм байна.

Нийслэлийн 2025 оны төсөвт шинэ жилийн баярын цэнгүүнд 400 сая төгрөгийг зарцуулахаар баталжээ. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд нийслэлийн иргэд төв талбайд шинэ оноо угтдаг билээ.