Уншиж байна ...

Арванхоёрдугаар сарын эхэнд ихэнх нутгаар салхи ширүүсэж цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 11 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Арванхоёрдугаар сарын эхэнд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэж цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглан, анхаарал болгоомжтой байхыг цаг уурын байгууллагаас зөвлөлөө. 

МЭДЭЭЛЭЛ УНШИХ ЗААВАР: Тухайн сарын олон жилийн дундаж цаг агаарын төлөв ямар байдаг, энэ жил тухайн дунджаас ямар байх талаар мэдээллийг текстээр уншихаас гадна харьцуулсан газрын зургуудыг гүйлгэж үзвэл илүү ойлгомжтой байх болно. Өнгө нь тодрох тусам ихсэж байгаа утгыг илтгэнэ.  

Сарын эхэнд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна  

12-р сарын агаарын температурын ОЖД:  Баян–Өлгийн ихэнх, Увс, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр -24...-30°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн нутгаар -10...-16°C, бусад нутгаар -16...-24°C хүйтэн байдаг байна. 

2025 оны 12-р сарын агаарын температур: 

  • Баруун аймгуудын нутгаар.

Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, сарын эхний өдрүүдэд ОЖД-ийн орчим байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2°С-аар дулаан, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ОЖД-аас 1–3°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.

  • Төвийн аймгуудын нутгаар.

Энэ сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгийн нутаг Хөвсгөлийн зүүн, Төвийн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. 

Сарын эхний өдрүүдэд хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Сарын эхний хагаст ихэнх нутгаар дунджийн орчим болон дунджаас 1–2°С-аар, сарын сүүлээр 1–4°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар дулаан байх төлөвтэй байна.

  • Зүүн аймгуудын нутгаар.

Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн байна. 

Сарын эхээр хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Сарын эхний хагаст ихэнх нутгаар дунджийн орчим болон дунджаас 1–2°С-аар, сарын сүүлээр 1–4°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар дулаан байх төлөвтэй байна.

  • Говийн аймгуудын нутгаар.

Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. 

Сарын эхэнд  хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн, харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар дулаан байх төлөвтэй байна.

[Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн, Н–агаарын температур ОЖД–ийн орчим, Д–агаарын температур ОЖД–аас дулаан

 

2025 оны 12-р сарын агаарын дундаж температур
12-р сарын агаарын дундаж температурын ОЖД
 

 

Сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

12-р сарын хур тунадасны ОЖД: Сарын нийлбэр хур тунадас (цас) Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян–Өлгий, Ховдын баруун хэсгээр 2–8 мм, бусад нутгаар 0–2 мм цас ордог байна. 

2025 оны 12-р сарын хур тунадас:   

  • Баруун аймгуудын нутгаар.

Энэ сард хур тунадас дунджаас бага орох төлөвтэй байгаа бол бусад нутгаар температур болон хур тунадас дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар, дунд үеүдэд зарим газраар цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна. 

  • Төвийн аймгуудын нутгаар.

Энэ сард хур тунадас Булган, Сэлэнгэ, Төвийн ихэнх, Хөвсгөлийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Цаашдаа хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна. 

  • Зүүн аймгуудын нутгаар.

Энэ сард хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.

Сарын эхээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна. 

  • Говийн аймгуудын нутгаар.

Энэ сард хур тунадас ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхэнд ихэнх нутгаар цас орж, салхи шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд зарим газраар цас орж, салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. 

[И–хур тунадас ОЖД–аас ахиу, Б–хур тунадас ОЖД-аас бага, Н–хур тунадас ОЖД–ийн орчим]

2025 оны 12-р сарын хур тунадас
12-р сарын хур тунадасны ОЖД: