ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхэд нь халуурсан, ханиад хүрсэн бол эмчийн хуудсыг үндэслэн ажлаасаа 5 хоногийн цалинтай чөлөө авах боломжтой"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Томуу, томуу төст өвчнөөр хүүхэд нь өвдсөн бол цалинтай чөлөө авах эрхтэйг дахин санууллаа.

Уг зохицуулалтын талаар Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Б.Батцоож "Засгийн газраас хүүхдээ харж байгаа, хүүхэд нь халуурсан иргэдэд 5 хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг гаргасан. Эцэг эхчүүд хүүхэд нь халуурсан, ханиад хүрсэн бол өрхийн эмнэлэгтээ үзүүлж, эмчийн хуудсыг үндэслэн тухайн байгууллагаасаа 5 хоногийн цалинтай чөлөө авах боломжтой.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх алхам нь гэрийн асаргаа байдаг тул хүүхдүүдээ сайн харах хэрэгтэй. Соёл урлаг, спортын зэрэг олон нийтийн арга хэмжээнд хүүхдүүдээ авч явах шаардлагагүй.

Нийтийн тээврийн хэрэгсэл, зах худалдааны төвөөр явахдаа амны хаалт зүүхийг зөвлөж байна" гэв.

зураг
 

Томуу, томуу төст өвчний халдвар авсан 0-6 настай хүүхдийн аав ээж, эмээ өвөөгийн аль нэг нь хэрэв төрийн ажил хийж байгаа бол тав хоног цалинтай чөлөө өгөх шийдвэрийг өнгөрсөн сард гаргажээ.

Харин хувийн хэвшлийн байгууллагуудад хандан хүүхэд нь өвдсөн ажилтандаа цалинтай чөлөө олгохыг уриалсан байна.