Уншиж байна ...

Нийслэл хотын ирэх оны төсвийн төслийг аудитын байгууллага хянана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн төсөвт 2026 онд 4.6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Ирэх оны төсөвт Туулын хурдны зам, Метро, Сэлбэ 20 минутын хот орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг газар чөлөөлөлтийн зардлын хамт тусгажээ. Нийслэл хотын ирэх оны төсвийн төслийг хянуулахаар нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор Г.Нандинжаргалд өнөөдөр өргөн барьжээ.

Төсөлд тусгаснаар Улаанбаатар хотын инженерийн барилга байгууламж, авто зам, хот нийтийн аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, ногоон байгууламжийн чиглэлд төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Ирэх онд бизнес эрхлэгчдийн татварын орчныг хялбаршуулах, татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх, бүртгэл хяналтыг сайжруулснаар далд эдийн засгийг бууруулж, татварын суурийг өргөжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж.

Арванхоёрдугаар сарын 15-нд НИТХ-аас 2026 оны нийслэлийн төсвийг батална.