Уншиж байна ...

Ж.Чинбүрэн: ЭМДС-гийн завших зөрчлийг илрүүлсэн ч хариуцлага тооцоогүй. Энэ нь "хулгай хийгээд бай" гэсэн үг үү

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Энэ үеэр эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 75 хувь нэмэгдүүлэх талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэв. 

Үргэлжлүүлэн Эрүүл Мэндийн Даатгалын Сан (ЭМДС)-гийн зөрчлийг хянан шалгахтай холбоотой сэтгүүлчийн асуултад тэрбээр дараах хариултыг өгсөн юм.



Сэтгүүлч: ЭМДС-гийн дотоод асуудлыг яаж өөрчлөх вэ. Хянан шалгаад зөрчил илэрвэл хэрхэн хариуцлага тооцох вэ? 

Сайд Ж.Чинбүрэн: Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын даргыг сольж хариуцлага өгч байгаа асуудал бол хяналтыг сайжруулах явдал. 

Сар бүр 2,000,000-2,300,000 нэхэмжлэх ирж байгаа. Үүний ердөө гурван хувь хүрэхгүйг нь шалгаж байна. Хянан шалгадаг тогтолцоогоо 40 хүргэж, илүү цахимжуулъя. 

Гарсан зөрчлөө илрүүлчхээд хариуцлага тооцохгүй яваад байна гэдэг чинь өөрөө “хулгай хийгээд бай”, “зөрчил гаргаад бай” гэсэн үг үү. 

Гурван хувьд хүрэхгүй шалгалт хийхэд 130,000 гаруй зөрчил илрүүлсэн. Тэр дотроос 780 орчим нь завших оролдлоготой зөрчил байсан. Ингэж гарсан хэрнээ зөрчилтэй 780 байгууллагын алинд ч хариуцлага тооцоогүй. Энэ нь өөрөө алдаа.