Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос өнөөдөр Сүхбаатарын талбайд эмч, эмнэлгийн ажилтнуудын "Дахин тэвчихгүй" сэдэвт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буй.
Тэдний зүгээс ажилчдын цалин хөлсийг нэмэхгүй бол маргааш 08:00 цагаас эхлэн эрүүл мэндийн салбарын төлөөлөгчдийг ажил хаяхад уриалж байгаа билээ.
Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг салбарын сайд Ж.Чинбүрэн өнөөдөр танилцуулахдаа "Эрүүл мэндийн салбарынхны үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь нэмэгдүүлнэ. Ирэх ондоо багтаж үндсэн цалинг үе шаттайгаар хоёр удаа нэмэгдүүлж, нийтдээ 75 хувь болгосноор салбарын ажилчдын цалин гурван саяд хүрэх боломжтой" гэж мэдэгдсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!