Уншиж байна ...

Ханын материалд 1,800 айлын орон сууц барих газрыг чөлөөлж бараг дуусжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Ханын материал орчмын 12.6 га талбайд нийт 3,000 айлын орон сууцыг барих ажлыг өнгөрсөн аравдугаар сарын 24-нөөс эхлүүлсэн. 

Эхний ээлжид 1,800, дараагийн ээлжид 1,200 айлын орон сууцыг ашиглалтад оруулах юм. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн газар чөлөөлөлтийн явц 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг албаныхан мэдээллээ.

Тус хороололд хүрээнд 240 хүүхдийн цэцэрлэг, 400 хүүхдийн суудалтай сургууль, худалдаа үйлчилгээ, спортын төв, нийт талбайн 50 хувьд ногоон байгууламж, нийтийн эдэлбэр зогсоол барихаар төлөвлөжээ. Бүтээн байгуулалтыг “Материал Импекс” ХХК гүйцэтгэхээр шалгарсан билээ.