“Виз гаргаж өгнө”, “Валют солино", "Барилгын материал зарна", “Зурхайч, үзмэрч хийнэ” гэж иргэдийг залилж байсан 37 настай эмэгтэйг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс энэ сарын 28-нд олж тогтоожээ.
Уг этгээд нь 2020 оноос хойш залилах гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 800 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдоод байна.
Цахим орчинд явж буй зар мэдээлэл үнэн, бодитой эсэхийг сайтар нягталж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулав.
График1: Залилан ба хулгайн гэмт хэрэг (2015-2024 бүтэн жил, 2025 оны эхний 9 сар)
(Зураг дээр дарж томруулж харна уу)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!