МЭДЭГДЭЛ: Нийгмийн даатгалын сангаас мөнгө алдагдах боломжгүй
Тагнуулын байгууллагаас нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулах замаар 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулан авч, завшсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн талаар мэдээлсэн.
Тэгвэл Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар (НДЕГ)-аас өчигдөр энэ асуудлаар мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд "Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг нийгмийн даатгалын байгууллага хэрэгжүүлж байна.
Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийгмийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө алдагдсан мэт ташаа мэдээлэл гарсан байна. Энэ нь одоогийн хууль тогтоомжийн хүрээнд ямар ч боломжгүй.
Харин нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд хууль бусаар хүн нэмж оруулах үйлдэл гарсныг Нийгмийн даатгалын ерөнхий газраас тусгай баг гарган шалгаж, бүх мэдээллийг шалгах эрх бүхий байгууллагад шилжүүлж хамтран ажиллаж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
