Уншиж байна ...

Тагнуулын байгууллага нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулж 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулсан этгээдүүдийг илрүүлжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 10 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тагнуулын байгууллагаас нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулах замаар 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулан авч, завшсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

ТЕГ-аас нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулж, улмаар банк, санхүүгийн байгууллагуудаас их хэмжээний зээл гаргуулан авч, хохирол учруулсан үйлдлийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Эрүүгийн хуулийн 18.6 дахь хэсэг буюу Мөнгө угаах гэмт хэрэгт Монгол Улсын иргэн “З”, “М”, “А”, “У”, “Б”, “С” тэргүүтэй 3 бүлэг этгээдүүдийг холбогдуулан шалгаж байна.

Дээр бүлэг этгээдүүд эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвараа алдсан 290 иргэнийг үйл ажиллагаа явуулдаггүй 17 аж ахуй нэгжид өндөр цалинтай ажилладаг мэтээр НДШ төлөлтийн хуурамч баримт үйлдэн, нийгмийн даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад хахууль өгч, тухайн хуурамч мэдээллээ цахим санд оруулан, арилжааны 9 банк, банк бус санхүүгийн 88 байгууллагаас нийт 32.2 тэрбум төгрөгийн зээл авчээ.