ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/27-НД НИЙТЛЭГДСЭН
Эрүүл мэндийн салбарынхан ажил хаяхаар болжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Эмч, эмнэлгийн ажилтнууд цалин нэмэхийг шаардаж төв талбайд долоо хоног суулт зарласан.
Гэвч төр засгаас тодорхой арга хэмжээ аваагүй тул ажил хаялт зарлахаар болсон гэж Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны цахим хуудсанд мэдээлжээ.
Ажил хаялтыг хэзээнээс хэрхэн зохион байгуулах талаар өнөөдөр 12:00 цагт мэдээлэл өгөх юм байна.
Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос
- Эмч ажилтнуудыг үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэ
- Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг ДНБ-ий 6 хувьд хүргэ
- Иж бүрэн нормын хувцасны зардлыг төсөвт тусгайлан тусгаж олго гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
