Б.Нарантуяа: Гүүрэн байгууламж, уруу, өгсүүр газрын авто замууд дээр 04:00 цагаас давс цацаж эхэлсэн
Нийслэл хотод халтиргаа гулгаанаас сэргийлж өглөөний 04:00 цагаас эхлэн Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө, Зайсан чиглэлийн гудамж, Олимпын гудамжны гүүрэн байгууламж, уруу, өгсүүр газар, уулзварын авто зам дээр дээр давс цацаж байгаа аж.
Энэ тухай Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын тохижилт үйлчилгээний албаны дарга Б.Нарантуяа "Нийслэл хотын хэмжээнд шөнөдөө үргэлжлэн орсон цасыг өглөө 04:00 цагаас эхлэн 45 ажилтан, 14 тусгай зориулалтын машин техниктэйгээр цэвэрлэж байна. Халтиргаа гулгаанаас сэргийлж хариуцсан зам талбайд дөрвөн тонн давсыг гудамж талбайд цацлаа.
Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө, Зайсан чиглэлийн гудамж, Олимпын гудамжны гүүрэн байгууламж, уруу, өгсүүр газар, уулзварын авто замууд дээр давс цацаж байгаа юм.
Бид энэ жил зам ковш, Howo загварын том оврын авто зам цэвэрлэгээний болон явган хүний зам, хайс хашлага угаагч зэрэг 14 шинэ машинтай болсон. Эдгээр машинаа цэвэрлэгээнд ашиглаж байна" хэмээн мэдээллээ.
Тэрбээр ААН, байгууллагууд орчны 50 метрийн газрын цасаа цэвэрлэхийг уриалав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
