ФОТО: Улаанбаатар хотын цас цэвэрлэгээ
Хотын гудамж, зам талбайн цасыг дүүргүүд хариуцан цэвэрлэж эхэлжээ.
Зам, талбайн цэвэрлэгээний нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
Аравдугаар сарын 16-ны 06:00 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 14 байгууллагын 171 ажилтан 37 техник, 44 явган замын төхөөрөмжтэйгөөр ажиллаж, 99 тонн давс, 6 тонн бодисыг авто зам дээр цацжээ.
07:00 цагийн байдлаар Баянзүрх дүүрэгт 6 байгууллагын 216 ажилтан 33 техник хэрэгсэлтэйгээр нийтийн эзэмшлийн зам талбайн цасыг цэвэрлэж байна.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд 06:00 цагаас эхлэн зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 4 байгууллагын 132 ажилтан, 10 багаж, техник хэрэгсэлтэйгээр хариуцсан бүсийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, зуслангийн хэсгийн авто зам, явган хүний замын цасыг цэвэрлэж, давс, бодис цацах ажил үргэлжилж байна.
06:00 цагийн байдлаар Чингэлтэй дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 2 компанийн 30 ажилтан 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Зуслангийн бүсийн авто замд 20 тонн давс, 15 тонн бодис, гэр хорооллын авто замд 35 тонн давс, төв зам дагуу 35 тонн давс цацжээ.
07:40 цагийн байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71.04км 846,4200м.кв зам талбайг ОНӨААТҮГ 1, хувийн хэвшлийн 7 байгууллагын 16 инженер техникийн ажилтан, 130 зам талбайн үйлчлэгч, 19 жолооч, ачигч гээд нийт 165 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж байна. Ингэхдээ 8 механизм, 9 машин, 11 бичил төхөөрөмж, 39 цас үлээгч гар төхөөрөмжтэй ажиллаж байгааг мэдээллээ.
Харин иргэд, аж ахуйн нэгжүүд ойр орчмын 50 метр хүртэлх зам талбайгаа цэвэрлэх үүрэгтэй байна.
Цас цэвэрлэгээнээс гадна энэ зунжин солиод ч талыг нь "бараагүй" явган хүний замын чулуун хавтан халтирдаг эсэхийг шалгах цаг ирлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
















