Victoria’s Secret шоу шинэхэн бүтээлч захирал дизайнер Адам Селманы хамтаар жинхэнэ утгаараа эргэн эрэлтээ хийв. Ингэж хэлэхийн учир нь гэвэл хэдийгээр 2018 оноос хойш хэсэг засварлаад байсан тус шоу өнгөрсөн жил эргэн эрэлтээ хийсэн ч энэ жилийн тухайд илүү шинэлэг уур амьсгалыг мэдрүүлж чадсан болов уу.
Тус шинэчлэлүүдийн талаар энэ оны дөрөвдүгээр сард Victoria’s Secret-н ахлах дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх бүтээлч захирлаар томилогдсон Адам Селман Harper`s Bazaar сэтгүүл өгсөн ярилцлагадаа "Шоуны шинэ эрин үеийг уламжлалт гял цал, хэт сүржин дүр төрхөөс илүү урам зориг, бүтээлч чанараар илэрхийлэхийг хүссэн. Илүү хөгжилтэй, уран сэтгэмжтэй хандлагыг баримталж, хиймэл хачир нэмэлтүүдийг хойш тавин "өдгүй далавч" бүтээхээр шийдсэн" гэжээ.
Сүүлийн арван жилд тус брэндийн нэр хүнд томоохон уналттай тулгарсан ч шинэ бүтээлч захирал нь "Цаашид бүх зүйл зөвхөн сайжрах болно” хэмээн онцолжээ. Тэрбээр энэ жилийн шоуг түргэн хэмнэлтэй, анхаарал татам, нүдэнд баяр баясал өгөх байдлаар зохион байгуулахыг хүссэн бөгөөд үзэгчид хаашаа хархаа мэдэхгүй болтол дүрслэл дүүрэн байлгахыг эрмэлзсэн байна.
Түүний зорилго нь жинхэнэ сэтгэл татам байдлаар брэндэд баяр хөөр, хөгжилтэй мэдрэмжийг буцаан авчрах байсан бөгөөд “Бид зүгээр л хөхний даруулга, дотуур өмдний тухай ярьж байна. Тиймээс хүмүүс инээж, хөгжилдөж байх нь хамгийн чухал" хэмээн онцолсон байна.
Энэ жилийн шоунд Karol G, Madison Beer, Missy Elliott болон TWICE K-pop охидын хамтлаг оролцсон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!