19:08 2025/10/14
МАН-ын бүлгийн 68 гишүүнээс 36 нь хуралдаж оролцсон байна. Тус гишүүд санал хураалт явуулж бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Энэ талаар МАН-ын бүлгийн гишүүн Н.Наранбаатар "Бүлгийн шаардлага өгсөн гишүүд танхимд хуралдахаар орж ирсэн боловч Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ орж ирээгүй. Манай бүлгийн дарга намын Бага хурлаар дэмжигдсэн Ерөнхий сайдын ахалж буй Засгийн газрыг огцруулах шаардлагад гарын үсэг зурсан. Бүлгийн эв нэгдлийг хангах ажлыг хийж чадахгүйгээр эсрэгээрээ хуваах ажлыг хийж байгаа.
Бид 2024 оны сонгуульд олонх болж Засгийн газар байгуулсан. Эх орныхоо төлөө ажиллах ёстой. Бүлгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах ёстой гэдэгт гишүүдийн олонх нь санал нэгдсэн. Хууль дүрэм, намын бүлгийн ажиллах журмын дагуу санал хурааж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан" гэв.
Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр гишүүнийг томилсон байна.
17:58 2025/10/14
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар Төрийн ордонд яг одоо хуралдах гэж байна. Тус бүлгийн зарим гишүүн бүлгээ яаралтай хуралдуулах шаардлага хүргүүлсэн талаараа өнөөдөр мэдээлсэн.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийн зүгээс "хоёр талд улс төрийн акц хийж байна. Үүнийг МАН-ын Удирдах зөвлөл шийднэ. Бидний дээр Удирдах зөвлөл гэж бий. Удирдах зөвлөлийг шийдсэний дараа бүлгийг хуралдуулна гэсэн бодлоготой байна. Өчигдөр бүлгийг хуралдуулах гэсэн ч уур амьсгал таагүй байсан. Тиймээс маргааш буюу Лхагва гарагийн 12:00 цагт бүлгийн хурлыг зарласан байгаа" гэж өнөөдөр мэдэгдсэн юм.
Гэвч шаардлага хүргүүлсэн 38 гишүүн Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр цугласан байна. Энэ талаар МАН-ын бүлгийн гишүүн Б.Энхбаяр цахим хуудаст бичлэг байршуулжээ.
19:08 2025/10/14
МАН-ын бүлгийн 68 гишүүнээс 36 нь хуралдаж оролцсон байна. Тус гишүүд санал хураалт явуулж бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Энэ талаар МАН-ын бүлгийн гишүүн Н.Наранбаатар "Бүлгийн шаардлага өгсөн гишүүд танхимд хуралдахаар орж ирсэн боловч Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ орж ирээгүй. Манай бүлгийн дарга намын Бага хурлаар дэмжигдсэн Ерөнхий сайдын ахалж буй Засгийн газрыг огцруулах шаардлагад гарын үсэг зурсан. Бүлгийн эв нэгдлийг хангах ажлыг хийж чадахгүйгээр эсрэгээрээ хуваах ажлыг хийж байгаа.
Бид 2024 оны сонгуульд олонх болж Засгийн газар байгуулсан. Эх орныхоо төлөө ажиллах ёстой. Бүлгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах ёстой гэдэгт гишүүдийн олонх нь санал нэгдсэн. Хууль дүрэм, намын бүлгийн ажиллах журмын дагуу санал хурааж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан" гэв.
Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр гишүүнийг томилсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!