Уншиж байна ...

Эрх баригч намын гишүүд бүлгээ хуралдуулахыг шаардав

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 10 сарын 14
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн нэгдэж, бүлгээ яаралтай хуралдуулах тухай шаардлагыг хүргүүллээ. Харамсалтай нь бүлгийн дарга маань эзгүй байсан тул ажлын албанд нь өглөө. Бүлэг маань сүүлийн хоёр удаа хуралдаагүй. УИХ-д олонхыг бүрдүүлж байгаа МАН-ын бүлэг хуралдаж улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай байна. Гишүүд бүлгийн хурал хийхийг янз бүрээр шаардсан ч үр дүн гарахгүй байгаа учраас бүлгийн гишүүдийн олонх буюу 38 гишүүн гарын үсэг зурж, өнөөдрийн 16:00 цагт бүлгээ хуралдуул гэдэг шаардлагыг албан бичгээр хүргүүллээ. 

Хэрэв өнөөдрийн 16:00 цагт бүлгийн хурлаа зарлахгүй бол шаардлага хүргүүлсэн 38 гишүүн өөрсдөө хуралдана. Бүлэг дөрвөн дэд даргатай. Дэд дарга нар хурлаа удирдана" гэв. 

УИХ-ын гишүүн Б.Заяабал "Цаг үеийн хоёр чухал асуудал байна. Ерөнхий сайдыг болон УИХ-ын даргыг огцруулах тухай асуудал. Бүлгээрээ хуралдаж эдгээд асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна. Бидний тавьж байгаа шаардлагад бүлгийн дэд дарга нараас У.Отгонбаяр нэгдэж гарын үсэг зурсан" гэлээ.