ЗӨВЛӨМЖ: Хагас коксон түлшийг хуурай газар хадгална
Нийслэлд аравдугаар сарын 9-ний өдрөөс хагас коксон шахмал түлшийг борлуулж эхлээд буй.
Хагас коксон шахмал түлшийг зөв хадгалах нь түлшний чанар, шаталт, аюулгүй байдал зэрэгт чухал нөлөөтэй байна.
GB34170:2017 олон улсын стандарт шаардлагад зааснаар хагас коксон түлшийг хадгалах заавар:
- Бороо, ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай, тоосноос бүрэн хамгаалагдсан, агуулах, гарааш, зоорь гэх мэт газар байна.
- Гадна талбайд газрын доод хэсгээс чийг орохоос сэргийлэн шууд газарт тавихгүй, хучилт хийж хамгаалах
- Тагтай, төмөр саванд гал, зуухнаас хол хадгална гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Хагас коксон шахмал түлшийг 25 килограммаар савласан бөгөөд нэг шуудайг 5,000 төгрөгөөр “Хотула” апп болон “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан түлшээ авах боломжтой билээ.
Өнөөдрийн байдлаар гэрээт борлуулалтын 395 цэгээр миддлингэн шахмал түлш болон хагас коксон шахмал түлшийг борлуулж байгаа аж.
Хагас коксон түлш худалдаалж байгаа цэгүүд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
