Цахим орчинд Телеграмм, Фэйсбүүк платформ ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж байсан 43 настай, эмэгтэй “Т”-г өчигдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.
Дээрх этгээд нь Фэйсбүүк орчинд хуурамч зар оруулах, сугалаа зохион байгуулах, иргэдийг Телеграммаар даалгавар гүйцэтгүүлэн залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
Урьдчилсан байдлаар сэжигтэй этгээд “Т” сүүлийн нэг жилийн хугацаанд 1,533 удаагийн гүйлгээгээр бусдад 2.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!