Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд өнөөдрөөс эхлэн Хятад улсаас худалдаж авч байгаа хагас коксон түлшийг худалдаалж эхэлнэ гэж нийслэлийн удирдлагууд мэдээлсэн ч хугацааг хойшлуулаад буй. Одоогийн байдлаар 3,000 гаруй тонн хагас коксон түлшийг Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн хашаанд буулгажээ.
Уг түлшээр энгийн уламжлалт болон төслийн зууханд зөв галлах аргыг тус компанийн мэргэжилтэн хүргэлээ.
Энгийн, уламжлалт зууханд:
Төслийн сайжруулсан зууханд:
Зааврын бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Анхны галлагааг ахиу модоор асааж, дахин галлагааг халуун цогон дээр түлшээ бага багаар нэмэх байдлаар хийнэ.
Харин галлагаа хийхдээ яндангаа хөөлж, хаалт, сойлт хэрэглэхгүй, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулж, гэр байшиндаа агааржуулалт хийж байхыг анхаарууллаа.
Иргэдэд 25 килограммын шуудайтай хагас коксон түлшийг 5,000 төгрөгөөр худалдана.
Энэ өвөл БНХАУ-ын Шаньси мужийн Шэньмү хотын хагас коксын үйлдвэрээс 306 мянган тонн хагас коксоор хийсэн шахмал түлшийг 226 тэрбум төгрөгөөр худалдаж авах аж.
“Шаньси нүүрс-химийн групп”-ийн Шэньмү эрчим хүчний хөгжил ХХК-ийн Вужоу салбар” компани түүхий нүүрсийг дулааны аргаар буюу 500-700 хэмд нэрж, боловсруулан цэвэршүүлж хагас коксон шахмал түлшийг үйлдвэрлэдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!