Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Одбаяр: Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 километр авто зам барих зураг төслийг хийхгүй, зогсоох шийдвэр гарсан

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Яармагийн гүүрнээс Зайсан чиглэл рүү явдаг явган хүний болон дугуйн замын хажуу талаар 3.6 км авто зам шинээр барихаар болж, ирэх онд бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлж байв.

Харин тухайн бүсийн оршин суугчид болон иргэдийн зүгээс явган хүний зам болон дугуйн замтай ногоон байгууламжийн бүсэд авто зам барихыг эсэргүүцжээ.

Энэ тухай НЗХГ-ын дарга Б.Одбаяр "Нийслэлийн зүгээс Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх 3.6 километр авто зам барих талаарх хүсэлтийг манай байгууллагад ирүүлсэн юм. Газарзүйн байрлалын хувьд уг авто замыг явган болон дугуйн замтай зэрэгцэхгүй, хойд хэсгээр нэг эгнээтэй барихаар төлөвлөсөн байсан юм.

Иргэдийн зүгээс гэрээсээ гараад явган хүний болон дугуйн зам руу гарахад авто зам баривал хүндрэл үүснэ гэсэн хүсэлтийг ирүүлж байна. Тус 3.6 километр авто зам барих зураг төслийг хийхгүй, зогсоох шийдвэр гарсан.

Өөрөөр хэлбэл Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх явган хүний болон дугуйн замын хажуу талаар авто замын төлөвлөлт хийгдэхгүй гэж ойлгож болно" хэмээн өнөөдөр мэдээллээ.