Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Их, Бага тойруугийн явган хүний замын хавтанг шинэчлэх ажил удаашралтай байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын хэмжээнд 13 байршилд 12 ААН явган хүний замыг  шинэчилж буй.

Энэ онд 167 мянган м.кв явган хүний замын хавтанг шинэчлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 102 мянган м.кв талбайг шинэчилсэн бөгөөд ажлын явц 55 хувьд хүрчээ.

Гурван компани ажлаа дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн бол үлдсэн 10 байршилд явган хүний зам шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа бөгөөд Их, Бага тойруугийн явган хүний замын ажил удаашралтай байгааг нийслэлийн удирдлагууд мэдээлэв.

Харин Хархорин зах орчмын явган хүний замыг шинэчлэх ажил 86 хувьд хүрч, ирэх сарын 15-нд дуусгахаар төлөвлөжээ. Уг байршлын явган хүний замыг "Бадрах инженеринг" компани шинэчилж байгаа юм.

Түүнчлэн Төрөлх мөрөн, Тасо ХХК-нд хариуцсан хэсгийн замаа чанартай шинэчилж, хугацаандаа ажлаа дуусгахыг анхааруулжээ.

Явган хүний зам, талбай тус бүрийг тохижуулахад 2-6 гаруй тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс зарцуулж байгаа билээ.