Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр нэг өрхийн хоёр иргэн угаарын хийн хордлогын улмаас амиа алджээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Угаарын хийн хордлогод өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдлын өдөр тутмын мэдээллийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс танилцуулдаг. 

Тэгвэл өчигдрийн байдлаар (2025.09.24)-нд угаарын хийн хордлогын улмаас 38 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас хоёр иргэн амь насаа алдсан харамсалтай мэдээлэл байна. 

Нийт тохиолдлыг байршлаар нь авч үзвэл:

Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүрэгт нийт 15 өрхийн 38 иргэн угаарын хийн хордлогод өртөж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. 

Угаарын хийн шалтгаанаар өчигдөр нэг өрхийн хоёр иргэн нас барсныг НЭМҮТ мэдээлэв. 

зураг
 
Эх сурвалж: НЭМҮТ

ЗӨВЛӨМЖ: 

  1. Айл өрхүүд яндангаа авч өрхөө бүтээхгүй байх
  2. Яндангийн сойлтыг хаахгүй байх
  3. Угаар мэдрэгч төхөөрөмжийг хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, ажиллуулах
  4. Бага насны хүүхдээр галлагаа хийлгэхгүй байхыг НЭМҮТ-ийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Т.Хосцэцэг зөвлөсөн билээ.