Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Банкны картаа И-баримтын системтэй холбосноор баримт нь автоматаар бүртгэгдэх шинэчлэлийн талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар "И-баримтыг касстай холбосныг дуулгахад таатай байна. Одоогийн байдлаар Төрийн банк, Голомт банк, Хас банк картаа шууд и-баримттай холбосон байна. Мөн голлох худалдаа, үйлчилгээний байгууллагууд орсон байна. Хоёр долоо хоногийн дотор улс даяар буюу бүх банк болон худалдаа үйлчилгээний байгууллагууд картыг и-баримттай холбоно. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2026 оны төсвийн төсөлтэй холбоотой буюу НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно гэсэнтэй холбогдож байгаа юм" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!