-Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс сэргийлэх ажлуудын талаар Геодези, Усны Барилга, Байгууламжийн Газраас/ГУББН/ өнөөдөр танилцуулав.
Тус газрын дарга Б.Бямбасайхан “ГУББГ-аас энэ онд 26 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүнээс борооны ус зайлуулах шугамын ажил 10, замын ус зайлуулах шугам, худгийн арчлалт засварын ажил гурав, сэргээн засах ажил хоёр, лаг хагшаас цэвэрлэх ажил хоёр, хөрсний ус зайлуулах шугамын ажил хоёр, тохижилтын ажил хоёр, халиа, тошин багасгах ажил, насос станц, насост худгийн ажил, мониторингийн цооногийн ашиглалтын ажил, үерийн хамгаалалтын сувгийн ажлыг тус тус гүйцэтгэж байна.
26 төсөл хөтөлбөрөөс зургаан төсөл хөтөлбөрийг он дамжин хэрэгжүүлнэ. Үлдсэн 20 ажлыг энэ онд 100 хувь дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ онд дуусгах нийт ажлын гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байгаа” гэв. Дараах дөрвөн байршилд борооны ус зайлуулах шугамтай болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!