Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол, Хятадын хил дээр 5,200 тонн хагас кокс түлш ирсэн"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НИТХ-ын хуралдаанаар миддлинг болон хагас кокс түлшний нөөц, шинжилгээний хариуны асуудлыг НЗД-ын орлогч болон Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Тавантолгой түлш компанийн удирдлагууд танилцуулсныг багцлан хүргэж байна.

Миддлинг болон хагас кокс түлшний нөөц:

  • Тавантолгой түлш компанийн миддлингээр хийсэн сайжруулсан түлшний нөөц 42,000 гаруй тонн бэлэн бий. Энэ жил нийт 55,000 тонн миддлингийн шахмал түлш үйлдвэрлээд дахиж үйлдвэрлэхгүй. Есдүгээр сарын 15-наас эхлэн 5,900 тонн сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн цэгүүдээр худалдаж байна.
     
  • Уурын зуухнуудад хэрэглэх 130,000 тонн миддлингийн Өмнөговь аймгаас эхний цуваа ирж байна. Энэ сарын 15-наас хойш 600 гаруй тонн миддлингийг түгээсэн. 
     
  • Сайжруулсан шахмал түлшний 95% нь миддлинг, 5% барьцалдуулагч байдаг. Энэ жил ААН-үүд шигшин ангилсан миддлингийг олгоно. Энержи ресурс компани өмнө нь Тавантолгой түлш компанид шахмал түлшний миддлингийг үнэ төлбөргүй өгдөг байсан. Энэ оны дөрөвдүгээр сараас гэрээ дуусгавар болж, энэ удаад шигшмэл миддлингийг худалдаж авч байгаа тул Тавантолгой түлш компанийн зүүн буюу Налайхын үйлдвэрээс ААН-үүдэд нэг тонныг нь 250,000 төгрөгөөр худалдана. Айл өрхөд шигшмэл миддлингийг зарахгүй.
     
  • Монгол, Хятадын хилээр хагас кокс түлш орж ирж байгаа. Өнөөдөртөө багтаж гаалийн бүрдүүлэлт хийснээр хоёр цуваа буюу 5,200 тонн хагас кокс түлш Улаанбаатарт ирнэ. Аравдугаар сарын 1-нээс иргэдэд худалдана.
     
  • Энэ жил 306,000 тонн хагас кокс түлшийг Хятадаас 226 тэрбум төгрөгөөр худалдаж авна. Нийслэлийн айл өрхийн өвлийн хэрэгцээнд 306,000 тонн хагас кокс түлш хүрнэ.

Түлшний шинжилгээ:

  • Дөл зууханд хагас кокс түлшийг түлж, утааны шинжилгээг олон улсын лабораторид хийлгэсэн. Хагас кокс түлшийг татаж авах бүрд энгийн буюу уламжлалт, Дөл, Нүүдэлчин зууханд уг түлшийг түлж, утааны шинжилгээг хийлгэнэ.
     
  • Иргэд хагас кокс болон миддлингийн түлшээс сонгож авч хэрэглэж үзээд дүгнэлтээ гаргах нь зүйтэй.