Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Цагдаагийн алба хаагчид болон эрэлч нохдыг нэмэлтээр ажиллуулна"

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 9 сарын 19
IKON.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:38 2025/09/19

Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг аймгийн шуурхай штабаас мэдээллээ. 

Шуурхай штабаас "Хөвсгөл аймагт алга болсон хоёр настай хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа тул “олсон” гэх мэдээлэл нь худал болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Эрлийн ажиллагаанд оролцож буй алба хаагчид, сайн дурынхан өдөр шөнөгүй ажиллаж байгаа байгаа тул үнэн бодит мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авч түгээхийг уриалж байна" гэжээ.

Сүүлд өгсөн мэдээллээр эрэн хайх ажиллагаанд цагдаагийн алба хаагчид болон эрэлч нохдыг нэмэлтээр ажиллуулахаар илгээсэн байна.

10:51 2025/09/19

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэдэг газраас сураггүй болсон бага насны хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Тодруулбал, ОБЕГ-ын дэргэдэх 111 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Булган аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх аврах, салбар, Цагдаагийн газрын Тариалан сумын сум дундын хэсэг, Тариалан сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан мэргэжлийн анги, аймгийн ЗДТГ, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ажилтнууд, ар гэрийнхэн, нутгийн иргэд нийт 300 гаруй хүн, нисдэг тэрэг, дрон, эрэлч нохойтойгоор эрэн хайх ажиллагааг явуулж байна.