Маргааш нийтийн тээврийн автобусны 43 чиглэлд орох өөрчлөлтүүд
Маргааш/2025.09.13/ автомашингүй өдрөөр төв замын хөдөлгөөнийг хаах тул нийтийн тээврийн 43 чиглэлийн 459 автобусны маршрутад 07:00-18:00 цагийн хооронд дараах өөрчлөлт орно.
Энхтайвны өргөн чөлөө буюу төв замаар иргэдэд үйлчилдэг М1: Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн автобуснууд хойгуураа Их тойруу, Баянбүрдээр явж дөрвөн зам руу нийлнэ.
Хойноос урагш чиглэлийн автобуснууд Баянбүрд, Их тойруугаар явж, Цагдаагийн гудамжаар буцаж эргэнэ. Их тойруугаар явдаг нийтийн тээврийн автобуснууд Сансрын тойрог хүртэл богино эргэлтээр явна.
Урдаас хойш чиглэлийн буюу Сүхбаатарын талбай чиглэлийн автобуснууд 120 мянгатаар буцаж эргэнэ.
Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлийн автобуснууд Сансрын тойрог, Баянбүрд, Баруун дөрвөн зам гэсэн тойрог хөдөлгөөнөөр иргэдэд үйлчилнэ.
Бусад чиглэлийн автобуснууд тухайн өдөр 18:00 цагаас авто замын хөдөлгөөн нээгдэхээр ердийн маршрутдаа шилжинэ.
Бямба гарагт/2025.09.13/ нийтийн тээврийн автобусны чиглэлд 07:00-18:00 цагийн хооронд орох өөрчлөлтүүд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
