ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх онд нийслэл хотыг бүсчлэн хөгжүүлэхэд 9 их наяд төгрөгийг зарцуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг боловсруулан НИТХ-д өргөн мэдүүлжээ. Уг төлөвлөгөөг НИТХ-ын төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж, батлах юм байна.

Хөгжлийн төлөвлөгөөнд:

  • Бүсчилсэн хөгжлийн бодлогод 67 зорилтыг хэрэгжүүлэхэд 9 их наяд 291.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 170 төсөл, арга хэмжээ
  • Хүний хөгжлийн бодлогын 33 зорилтод 397.7 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 115 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ.
  • Эдийн засгийн бодлогын 29 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 552.2 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 57 төсөл, арга хэмжээ
  • Ногоон хөгжлийн бодлогод 21 зорилтыг хэрэгжүүлэхэд 651.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 56 төсөл, арга хэмжээ
  • Засаглалын бодлогод 40 зорилтод хүрэхийн тулд 42.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 51 төсөл, арга хэмжээг тус тус хэрэгжүүлэхээр тусгажээ.

Ирэх онд нийслэлийн хөгжлийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, нийт бэлтгэл ажлын явцыг 53 хувьд хүргэхээр төлөвлөсөн байна.  

Тухайлбал Туулын хурдны зам, гүүрэн байгууламж барих ажлыг үргэлжлүүлэх, нэгдүгээр "Тойрог зам"-ын барилга угсралтын ажлыг эхлүүлэх, гол болон туслах гудамж зам, хорооллын доторх авто замыг шинээр барих, үндсэн авто замын сүлжээний уртыг 107 км-ээр нэмэгдүүлэхээр тусгажээ.