Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

ГХЯ: Балбад байгаа монгол иргэдийн хоёр нь шашны чиглэлээр суралцаж буй хүүхэд. Бүгд зочид буудалдаа аюулгүй байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 9 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:08 2025/09/10

Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас шинээр мэдээлснээр Балба улсад буй иргэд бүгд зочид буудалдаа аюулгүй байгаа ба хоол хүнсний хангамж тасраагүй гэв. 

Мөн өмнө нь мэдээлсэн дөрвөн иргэнээс гадна шашны чиглэлээр суралцаж байгаа 11, 13 настай хоёр хүүхэд байгаа бөгөөд хариуцсан багштай нь тогтмол холбоотой ажиллаж байгаа. Аюулгүй нөхцөл байдалд байгаа юм байна. 

Балба дахь өргөмжит консул болон Дели дэх ЭСЯ-наас тогтмол холбоотой ажиллаж байгаа аж. 

12:59 2025/09/10

Балба улсад албан тушаалтнуудын авлигыг эсэргүүцсэн жагсагчид Даваа гарагт цагдаагийн хүчтэй мөргөлдсөний улмаас 19 хүнийг амь үрэгдээд байгаа юм. 

Одоогоор Балба Улсад Монгол Улсын дөрвөн иргэн байгаа гэх мэдээлэл байгаа ба тус иргэдтэй Дели дэх Элчин сайдын яам холбоотой ажиллаж байгаа гэдгийг ГХЯ-наас мэдээллээ. 