Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Вокзалын авто зогсоолын замыг өнөө орой 23:00 цагт хаана

Б.Манлай
2025 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Улаанбаатар Төмөр Замын/Вокзал/ авто зогсоол орчимд борооны ус зайлуулах шугам угсрах ажил үргэлжилж байна. Уг ажилтай холбоотойгоор тус хэсгийн авто замыг өнөө орой 23:00 цагт хаана.

Энэ хугацаанд авто замын зорчих хэсэгт сэтэлгээ хийн борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэх юм.

Авто замын хөдөлгөөнийг маргааш буюу есдүгээр сарын 9-ний 06:00 цагт нээнэ.

Иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.