Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Цагаанхуаран, Нарт хотхоны ус зайлуулах шугам угсрах ажил энэ сард, Вокзалынх ирэх сард дуусна"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын зарим гудамж талбайд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлын явцын талаар өнөөдөр Геодези, усны барилга, байгууламжийн газраас мэдээлэл өглөө.

Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Цагаанхуаран, Нарт хотхон орчимд борооны ус зайлуулах шугам хоолойн угсралтын ажил өнөөдрийн байдлаар 40, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Вокзал орчимд борооны ус зайлуулах шугам хоолой угсрах ажлын явц 60 хувьтай үргэлжилж байгаа аж.

зураг
 

Цагаанхуаран, Нарт хотхон орчимд борооны ус зайлуулах шугам угсралтын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын албаны дарга Д.Ариунбаатар “Цагаанхуаран, Нарт хотхон орчимд борооны ус зайлуулах шугам угсралтын хоёрдугаар ээлжийн ажлыг хийж дууссан. 300 мм-ийн 278 метр хоолой угсарсан юм.

Өнөөдрөөс нэгдүгээр ээлжийн ажил эхэлж байна. Энд 600 мм-ийн төмөр бетон хоолой  232 метр угсарна. Нийт шугам угсралтын ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна.

Борооны ус зайлуулах шугам угсралтыг хийснээр авто зам дээр ус тогтохоо больж, иргэд зорчиход аюулгүй болох юм. Тус ажлыг есдүгээр сардаа багтаан дуусгана" гэж мэдээллээ.

Геодези, усны барилга, байгууламжийн газрын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдорж "Вокзал орчимд бороо орох бүрд ус их тогтож, автомашинтай болон явганаар зорчих нөхцөлгүй болчихдог. Тус байршилд 1,566 метр борооны ус зайлуулах шугам угсрахаас 55%-ийг гүйцэтгэлээ. Шугам угсралтын ажил аравдугаар сард бүрэн дуусна. Ингэснээр Вокзал орчимд ус тогтохгүй болно" хэмээв.

зураг
 

Эдгээр байршлуудад борооны ус зайлуулах шугамын угсрах ажил наймдугаар сард эхэлжээ.